Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчийг тодруулахтай холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд талбай дээр өлсгөлөн зарлаад өнөөдөр 7 хоног болж байна.
Уг улс төрийн өлсгөлөнг зогсоож, талуудыг зөвшилд хүргэх зорилгоор МАН болон АН-ын бүлгийн гишүүдийг ажлын хэсэг байгуулах санаачилгыг УИХ-ын дарга Г.Занданшатар гаргасан. Үүний дагуу хэд хэдэн удаа талууд уулзаж ярилцсаны үндсэн дээр албан ёсоор ажлын хэсэг байгуулан ажиллахаар болсон. Тэгвэл уг ажлын хэсэгт орсон гишүүдийг танилцуулж байна. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Н.Ганибал томилогджээ. Харин гишүүдээр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, Ц.Мөнхцэцэг нар багтжээ.