Олимпийн аварга, Олимпийн хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр Улсын начин Э.Энхбатыг хүнд зодож гэмтээсэн харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, Э.Энхбат начины тархи болон бүх биеийн битүү гэмтэлтэй, биеийн байдал маш хүнд Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаад БНСУ-г зорьж, эхнэр нь түүнийг асарч байгаа юм.
Мөн Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байгаа түүний асуудлыг хэрхэн эсэхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс тодруулахад "Олимп дөхөж байна. Тиймээс уг асуудалд анхаарал хандуулж ажиллаж байгаагийн хувьд Н.Түвшинбаяр аваргыг зөвлөхөөрөө авсан. Тухайн үед зөндөө л асуудал болсон. Мэдээж тэр хүнд алдаа оноотой зүйл бий. Н.Түвшинбаяр аваргыг зөв буруу гэж хэлэх нь миний хувьд ёс зүйгүй асуудал.
Н.Түвшинбаяр гэдэг хүн 2008 оны долдугаар сарын 1-ний аймшигт үйл явдлын дараа монголчуудыг эргэн нэгтгэж, олимпийн анхны алтан медалийг авчирч байсан гавьяатан. Үүнийг бид үгүйсгэж чадахгүй.
Тиймээс Н.Түвшинбаяр аваргын амжилт, Олимпийн хорооны Ерөнхийлөгч, өнөөдөр нэг найзаа зодсон хувь хүний асуудлыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Цаашдаа Олимпийн хорооны Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын зөвлөх байх нь зүйтэй" гэлээ.