Ардчилсан Намын нэхэмжлэлтэй давж заалдах шатны шүүх хурал долоо хоногоор хойшиллоо.Тодруулбал, Ардчилсан намын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалт болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 955 дугаар захирамжийг хариуцагч болон гуравдагч этгээдийн гомдлоор хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад талуудын гаргасан хүсэлтүүдийг хэлэлцэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямжаргалын гаргасан шүүх хурал давхцсан тул уг шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжоор хангаж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авав.
Иймд шүүх хуралдааныг долоо хоногоор хойшлуулж 2021 оны тавдугаар сарын 17-ны өдрийн 09:00 цагт товлож шийдвэрлэлээ гэж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.