Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Нямдорж: Ц.Амгаланбаатарын мэдүүлгээр С.Зоригийн хэрэгт Э.Бат-Үүлийг захиалагчаар, хамжигчаар Б.Булганыг татсан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 6 секунд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өнөөдөр 100 хоногийн ажлаа тайлагналаа. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хүн нь Э.Бат-Үүл гэдгийг тус хэрэгт яллагдсан Ц.Амгаланбаатар мэдүүлсэн гэж мэдээллээ. 

Тэрбээр "Би 2016 оны гуравдугаар сараас хойш С.Зоригийн хэрэгт хэлмэгдсэн хүмүүсийн араас хөөцөлдөж байна. Энэ хүмүүс хэлмэгдсэн гэдгийг хэтэрхий сайн мэдэж байгаа учраас би хөөцөлдөж байна. Монголд шударга ёс, хууль гэж байдгийг үзэх гэж зургаан жил болж байна.

Би энэ хэргийн захиалагч нарыг хууль хяналтын байгууллагыг зарлахыг шаардаж байгаа. 2017 оны арваннэгдүгээр сард ажлаа аваад цагдаа нарыг дуудаж уулзаад энэ хоёр хүнийг шийтгэж байгаа юм бол захиалагчийг нь зарла гэж хэлсэн. Гэвч зарлаж чадаагүй.

Захиалагчийг тогтоож чадаагүй байж, захиалгаар хүн алсан гээд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт ял оноосон. Би хэдхэн хоногийн өмнө Өдрийн сонинд  “Хонгил үүссэн түүх ба яргын хэрэг” нийтлэлийг бичиж оруулсан. Энэ нийтлэл дотор бүх зүйлийг бичсэн байгаа. 

Энэ хэрэгт захиалагчаар Э.Бат-Үүлийг татсан. Гэхдээ Ц.Амгаланбаатарын мэдүүлгээр шүү. Харин хамжигчаар Булганыг татсан. 10 сар хорьсон. Тогтоож чадаагүй тавьсан. Мөн хамжигчаар А.Ганхуягийг татаж 8 сар хорьсон ч бас тогтоож чадаагүй.

Энэ хэргийн захиалагчаар Э.Бат-Үүлийг татаад "Нотлогдож байгаа тул" гэдэг үгтэйгээр татсан боловч 20 хоногийн дараа нотлогдоогүй тул гээд яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгосон.

Ц.Амгаланбаатар 2014 оноос хойш Э.Бат-Үүлийн талаар ярьсан. Гэвч Э.Бат-Үүлээс байцаалт авах ёстой байтал ямар ч байцаалт аваагүй. Ийм учир би энэ хэрэгт хүн хэлмэгдсэн гэж тууштай үзэж байгаа юм. Үүнд ямар ч эргэлзээ байхгүй" гэлээ. 

Египетэд “Sinovac”-ийн вакциныг үйлдвэрлэнэ
Египетэд “Sinovac”-ийн вакциныг үйлдвэрлэнэ
 
Нийслэлийн 2025 оны төсөвт 3.8 их наяд төгрөг төвлөрүүлэхээр баталлаа
Нийслэлийн 2025 оны төсөвт 3.8 их наяд төгрөг төвлөрүүлэхээр баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.