Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын хэмжээнд 1 сая 590 мянга гаруй иргэнийг дархлаажуулаад байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 20 секунд

Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагт 38,599 хүн коронавирусний дархлаажуулалтад хамрагджээ.


Ингэснээр улсын хэмжээнд 1,590,636 хүн нэгдүгээр тунг, 622,740 хүн хоёрдугаар тунг хийлгэжээ.Тодруулбал, Улаанбаатар хотод 894,785 хүн нэгдүгээр тунд хамрагдсан байна. Энэ нь нийслэлийнхний 90 гаруй хувийг эзэлж байгаа юм. Үүнээс 476 мянга нь хоёрдугаар тунг хийлгэжээ.

Харин орон нутагт 695,851 хүн нэг, 146,444 хүн хоёрдугаар тунг хийлгэжээ.


Ташрамд дурдахад, 2021 оны 2 дугаар сард Монгол Улс “COVID-19”-ийн эсрэг дархлаажуулалтын аяныг эхлүүлсэн билээ. Монгол Улсад 18-аас дээш насны 2 сая 60 мянган иргэнийг коронавирусний вакцинд хамруулахаар төлөвлөж буй юм. Одоогийн байдлаар зорилтот бүлэг болох 56 мянган эрүүл мэндийн ажилтны 99 хувь нь эхний тунгаа тариулж, 71 хувь нь хоёр дахь тунгаа хийлгээд байна. Мөн халдварын эрсдэл өндөр настангуудыг дархлаажуулж, 50-иас дээш насны 558 мянган хүний 35 хувь нь эхний тунгаа, 7.2 хувь нь хоёр дахь тунгаа тариулаад байна. 

ЭМЯ: 639 тохиолдол батлагдаж найман хүн нас барлаа
ЭМЯ: 639 тохиолдол батлагдаж найман хүн нас барлаа
 
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.