Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Элчин сайд И.К.Азизов Ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 34 секунд

Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов Ялалтын баярын мэндчилгээг дэвшүүллээ.  Энэхүү мэндчилгээнд,

  "Та бүхэнд Аугаа их Эх орны дайны Ялалтын 76 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Энэхүү гэгээн баяр нь хүн бүрийн хувь заяатай холбоотой билээ.

Бүгд Найрамдах Монгол Ард Улс дайны эхний өдрүүдээс эхлэн Зөвлөлт Холбоот Улсын түрэмгийлэгчийн эсрэг тэмцэлд бүх талын туслалцааг үзүүлж, дайчин нөхөрлөл нь манай хоёр ард түмнийн найрамдлын харилцаа холбоог улам бүр бэхжүүлсэн билээ. Чөлөөлөгч дайчид болон арын албаны ажилчдын өмнө бөхийн ёслое. Дайны талбараас буцаж ирээгүй, дайснаа ялахын төлөө алтан амиа золиосолсон хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэн дурсая.

Бид Ялалтын баярыг үүрдийн үүрд тэмдэглэх болно. Цар тахал зэрэг аливаа бэрхшээл нь бидэнд саад болж чадахгүй. Бид дахин нүүр нүүрээ тулан, эсвэл онлайн хэлбэрээр цуглан, «Үхэшгүй мөнхийн хороо»-ны эгнээнд жагсан алхах болно. Эрхэм хүндэт ахмад дайчид аа. Монголын болон Оросын ард иргэд ээ. Та бүхэнд баярын мэндийг дэвшүүлж, энх тайван, амар амгаланг хүсэн ерөөе. Ялалтын баярын мэнд хүргэе!" гэв.

Танилц:  Үйл ажиллагаа нь нээгдсэн их дэлгүүр болон зах худалдааны төвүүд
Танилц: Үйл ажиллагаа нь нээгдсэн их дэлгүүр болон зах худалдааны төвүүд
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд