Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чехийн “Гранд при” тэмцээнд боксчид багаараа тэргүүллээ

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 24 секунд

  Бүгд Найрамдах Чех улсын Усти-над-Лабем хотноо эрэгтэй, эмэгтэй боксчдын уламжлалт "Гран при" олон улсын 51 дэх удаагийн тэмцээнээс Монголын шигшээ баг 2 алт, 4 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр тэргүүн байр эзэллээ.

Энэхүү олон улсын тэмцээнд үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ О.Есүгэн эмэгтэйчүүдийн 57 кг-д түрүүлж алтан медаль, цом хүртлээ. Мөн ҮШБ, Аврагч спорт хорооны тамирчин, ОУХМ Л.Алтанцэцэг  51 кг-д мөнгөн медалийн эзэн болов.Аваргын төлөөх тулаанд Монголын 6 тамирчин шалгарсан бөгөөд эрэгтэйчүүдээс ҮШБ, Ажнай корпорацийн тамирчин ОУХМ Э.Цэндбаатар 63 кг-д алт, Алдар спорт хорооны тамирчин ОУХМ Х.Энхмандах 52 кг-д,  ҮШБ, Алдар спорт хорооны тамирчин ОУХМ Х.Энх-Амар 57 кг-д, ҮШБ, Хилчин спорт хорооны тамирчин ОУХМ О.Бямба-Эрдэнэ 75 кг-д тус тус мөнгөн медаль хүртлээ. Харин хүрэл медалийг ҮШБ, Алдар спорт хороо, Капитрон банкны тамирчин ОУХМ Б.Чинзориг 63 кг-д, ҮШБ, Аврагч спорт хорооны тамирчин ОУХМ Б.Мишээлт 69 кг-д тус тус хүртжээ.

Ж.Безос 2.5 тэрбум ам.долларын хувьцаа худалджээ
Ж.Безос 2.5 тэрбум ам.долларын хувьцаа худалджээ
 
Н.Тавинбэх болон түүний хамаарал бүхий этгээдүүдээс олон тооны үл хөдлөх, үнэт эдлэл хураан авчээ
Н.Тавинбэх болон түүний хамаарал бүхий этгээдүүдээс олон тооны үл хөдлөх, үнэт эдлэл хураан авчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.