“Amazon” компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос энэ долоо хоногт 2.5 тэрбум ам.долларын хувьцаа заржээ.
Ж.Безос долоо хоногт 739 мянган хувьцааг худалдсан байна. “Amazon” компанийн эхний улирлын санхүүгийн тайлан нийтлэгдсэний дараа ийнхүү хувьцаагаа арилжжээ. Тайланд дурдсанаар, компанийн орлого 108.5 тэрбум ам.долларт хүрч, шинжээчдийн таамаглалыг 4 тэрбум ам.доллараар давсан байна.
“Amazon” компанийн ерөнхий захирлын албан тушаалаа энэ онд орхиж, захирлуудын зөвлөлийн гүйцэтгэх захирлаар ажиллахаа мэдэгдсэн. Компанийн санхүүгийн үзүүлэлтүүд сайжирч, нөхцөл байдал тогтвортой байгаа учир халаа сэлгээ хийхэд хамгийн тохиромжтой үе гэж Ж.Безос үзжээ.