Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд өөрийн твиттер хаягтаа Монгол Улсаас БНХАУ-д хандивласан 30 мянган хонины гэрчилгээг нийтлэжээ.
Тус гэрчилгээнд "Коронавирусийн халдварыг таслан зогсоох, эрсдэлт нөхцөл байдлыг таслан зогсооход санаа нэгтэй байгаагаа илэрхийлж, мөнхийн хөрш БНХАУ-ын ард түмэнд чин сэтгэлийн дэмжлэг болгон, Монгол Улсын ард түмнээс 30000 толгой хонь хандивлаж байна" хэмээжээ.
30 мянган хонь хандивлах гэрчилгээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар гарын үсэг зуржээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга энэхүү батламжийг өчигдөр (2020.02.27) хийсэн айлчлалын хүрээнд БНХАУ-ын төрийн тэргүүн Ши Жиньпинд гардуулан өгсөн билээ.
МОНГОЛ УЛСААС БНХАУ-Д ХАНДИВЛАСАН 30 МЯНГАН ХОНИНЫ ГЭРЧИЛГЭЭ