Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Ирэх долоо хоногийн теле хичээлийн хуваарийг хүргэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 48 секунд

Шинэ коронавирусийн тархалттай холбоотойгоор боловсролын байгууллагын үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл түр зогсоогоод байна. 

Дээрх хугацаанд БСШУСЯ, Монголын телевизүүдийн холбоотой хамтран СӨБ болон ЕБС-ийн 1-12-р ангийн сурагчдад теле хичээлийг бэлтгэн хүргэж байгаа билээ. 

  • Ирэх долоо хоногт 2020 оны 02 сарын 3-наас 14 -ний хооронд заасан 2 долоо хоногийн теле хичээлийг давтан хүргэх болно. /Энэ хугацаанд суралцагсдад зориулсан шинэ агуулгаар шинэ хичээлийг боловсруулан, теле хэлбэрээр бэлтгэх юм/
  • 2020.03.09-2020.03.20 хүртэл ажлын өдрүүдэд СӨБ, ЕБС-ийн суралцагчдад зориулсан шинэ хичээлүүдийг тогтсон цагийн хуваарийн дагуу хүргэх болно.
  • 2020.03.23-2020.03.27-ны өдрүүдэд өмнөх хичээлүүдээ бататгах хичээлийг хүргэнэ. 
  • 2020.03.09-нөөс эхлэн элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэгчдэд зориулсан теле хичээлийг шинээр бэлтгэн хүргэхээр төлөвлөж байна.
  • 2020.03.09-нөөс Насан туршийн боловсролын үндэсний төвөөс эцэг эх асран хамгаалагчдад зориулсан теле сургалтыг “Стар” телевизтэй хамтран зохион байгуулна.

Бэрхшээлийг боломж болгон ашиглаж, гэртээ байх хугацаандаа номтой нөхөрлөн, илүү сайн суралцахыг хичээгээрэй хүүхдүүдээ. Эцэг эх асран хамгаалагч та бүхэн хүүхдэдээ теле хичээл үзэхэд нь туслахыг БСШУСЯ-наас зөвлөв.

Мөн теле хичээлийг БСШУСЯ-ны Боловсролын салбарын мэдээллийн системийн багийн хөгжүүлэлт хийсэн Боловсролын салбарын мэдээллийн системээр дамжуулан нөхөж үзэх боломжтой болжээ. Үүнээс гадна Ori.mn сайтад теле хичээлүүд үнэ төлбөргүй байршжээ. 


2020 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 03-06-НЫ ӨДРИЙН ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙН ХУВААРЬ:

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс зөвлөмж гаргав
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс зөвлөмж гаргав
 
“Андын зам“ ХХК-ын цэвэр усны шугам задарч, Яармаг халуун усанд автжээ
“Андын зам“ ХХК-ын цэвэр усны шугам задарч, Яармаг халуун усанд автжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.