Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улсаас БНСУ, Япон руу зорчих нислэгийг III сарын 11-ны өдрийг хүртэл зогсоов

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 32 секунд


Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин өнөөдөр хуралдсан хуралдааны шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.

Тэрээр “Өнөөдөр хуралдсан ЗГ, УОК-ын хуралдаанаар тодорхой асуудлуудад шийдвэр гаргалаа. Шинэ коронавирус дэлхий нийтийг цочроож, цар хүрээгээ улам тэлсээр байна. 

Одоогийн байдлаар Монгол Улсаас коронавирусийн халдвар авсан иргэн байхгүй хэдий ч авах арга хэмжээгээ улам чангатгах шаардлагатай гэж Засгийн газар болон Улсын Онцгой комисс үзэж байна. 

Улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт гэрэг, орон нутгийн галт тэрэг, хувийн автомашинаар зорчих хөдөлгөөнийг гуравдугаар сарын 03-ны өдрийн 08:00 хүртэл сунгасан.

Монгол Улсаас БНСУ, Япон улс руу хоёр талын нислэгийг 03-р сарын 11-ныг дуустал зогсоолоо. Мөн төрийн байгууллагуудын ажилтнуудын албан томилолтоор явах асуудлыг 03-р сарын 30-ны өдрийг хүртэл түр хязгаарлав. 

БНСУ-аас ирж буй зорчигчдыг хилийн боомтуудаар 03-р сарын 30-ныг хүртэл нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргалаа.

Шинэ коронавирусийн талаарх мэдээллийг цахим сүлжээгээр санаатай болон санамсаргүй түгээсэн, вирусийн голомтоос ирсэн мэдээллээ мэдээлэл өгөхөөс татгалзсан, төрийн шийдвэрийг хэрэгжүүлэхээс татгалзсан иргэн, албан тушаалтан, хуулийн этгээдэд тодорхой хуулийн дагуу арга хэмжээ авахаар боллоо” хэмээв.

"НОК-оос сүм хийд, баар цэнгээний газрын үйл ажиллагааг хязгаарлах асуудлаар шийдвэр гаргана"
 
ЖҮДО: Олимпын хүрэл медальт Г.Отгонцэцэг “ТОП-6” тэмцээний аварга боллоо
ЖҮДО: Олимпын хүрэл медальт Г.Отгонцэцэг “ТОП-6” тэмцээний аварга боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.