Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“НОК-оос сүм хийд, баар цэнгээний газрын үйл ажиллагааг хязгаарлах асуудлаар шийдвэр гаргана“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 3 секунд


Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрийн талаар Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан мэдээлэл хийв.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “УОК-ын шийдвэрээр хоёрдугаар сарын 24-ны 08:00 цагаас 27-ны 08:00 цаг хүртлэх хугацаанд Улаанбаатар руу орж, гарах 12 цэг дээр хяналт тавьж ажиллаж байгаа. Энэ хугацааг сунгасантай холбогдуулан зохион байгуулалтын ажлууд үргэлжилнэ. 

Үүн дээр анхаарах асуудал хэд хэд бий. Тухайлбал, өнөөдрийн 11:00 цагаас эхлэн Улаанбаатар руу орж, гарах хөдөлгөөн зөвхөн аймаг, орон нутгийн Онцгой комиссын даргын зөвшөөрлөөр нэвтэрнэ. Иймд орж, гарч байгаа  иргэдийн мэдээлэл цахим хэлбэрт орж, мэдээллийн бааз бий болгож байгаа. 

Үүнээс гадна сүм хийд, баар цэнгээний газрын үйл ажиллагааг хязгаарлах асуудлаар Улсын онцгой комиссын хуралдааны дараа нийслэлийн онцгой комисс хуралдаж шийдвэр гаргана. 

Өнөөдрийн байдлаар Солонгосын 28 сүм хийд үйл ажиллагаа явуулж байна. Бүх төрлийн шашны байгууллага болон рестораны үйл ажиллагаа явуулдаг, байнга энд байдаг болон сүүлийн үед Солонгос руу яваад ирсэн тохиолдлуудаас урьдчилан сэргийлэх ажлуудыг хийж байна. 

Хөдөлгөөн хязгаарлах шийдвэр гарснаас хойших зөрчлийн тоо нэгтгэгдээгүй байгаа. Хоёрдугаар сарын 24-нөөс 26-ны 08:00 цаг хүртэлх хугацаанд нийтдээ 10 мянга гаруй зорчигч, зургаан мянга гаруй авто машин орж, гарсан гэх бүртгэл байна. 

Засгийн газраас хөдөлгөөн хязгаарлах шийдвэрийг сунгах шийдвэр гаргасан. Бусад асуудлыг УОК-ын хуралдаанаар шийдвэрлэнэ. Урьдчилсан байдлаар орон нутгийн нислэгийг гуравдугаар сарын 2-н хүртэл зогсоож байгаа. Япон, Солонгосоор дамжих Оросоос ирж байгаа иргэдэд хяналт тавин ажиллана” хэмээв.

Хот хоорондын хөдөлгөөний хязгаарлалтыг гуравдугаар сарын 2-ныг хүртэл сунгалаа
Хот хоорондын хөдөлгөөний хязгаарлалтыг гуравдугаар сарын 2-ныг хүртэл сунгалаа
 
ФОТО: 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
ФОТО: 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.