Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг АТГ-т шалгуулах хүсэлтээ өглөө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 11 секунд


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Нийгмийн даатгалын газрын дарга болон удирдлагуудыг хорьж саатуулсан, түүнтэй намайг холбон ярьж, захиалгат гүтгэлгийг тарааж байна. Улс төрийн намын удирдлагууд намайг энэ хэрэгт холбоотой, буруутай хүнийг шалгахгүй байна гэж мэдэгдсэн. Би тухай бүрт нь өөрийн тайлбараа хэлж байсан.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хувьд би албан тушаалаа ашиглан бусдад давуу эрх олгож байгаагүй. Энэ талаар ч мөн хэлж байсан. 

Аливаа зүйлд хэмжээ хязгаар бий. Хүлээцтэй хандаж ирсэн боловч сүүлийн үед эрчимжиж, намайг онц ноцтой хэрэгт гүтгэж байна. Өчигдөр нэгэн фейсбүүк хаягаас С.Чинзориг нарыг яллагдагчаар татах болжээ гэх мэдээллийг тарааж байгаа тул энэ асуудал цэг тавих нь зүйтэй гэж үзсэн. Иймд өнөөдөр АТГ-д өөрийгөө шалгуулахыг хүссэн өргөдөл өгч байна.

Мөн хувь хүн болон манай байгууллагын нэр хүндэд халдсан тул Улсын Ерөнхий прокурорт хандан намайг яллагдагчаар татсан эсэх тухай албан мэдээллийг гаргаж өгөхийг хүсэж байгаа.

Зөрчлийн тухай хуулиар хүнийг онц ноцтой хэрэгт гүтгэсэн бол Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг. Хүнийг гүтгэсэн бол 2.5 сая төгрөгөөр торгодог хуультай. Харин энэ сарын 27-ноос эхлэн мөрдөгдөж эхлэх хуулийн дагуу Эрүүгийн хуулиар шийтгэдэг болох гэж байгаа. Тиймээс хууль чангарахаас урьтаж намайг гүтгэсэн гэж ойлгосон. 

Цагдаагийн байгууллага энэ хэргийг шалгуулахаар хандсан тул хариуцлагыг нь хүлээлгэх байх. Өчигдрийн тус мэдээллийг 1,500 гаруй хүн хуваалцсан байсан.

Түүнчлэн Тагнуулын ерөнхий газарт хандаж байна. Гүтгэлэг тараасан нэр бүхий хаягийг бодит уу, хуурамч хаяг уу гэдгийг тогтоолгоно” гэв.

Тээврийн цагдаагийн албаны ойролцоох шинэ гүүрийг “Олимпын гүүр” гэж нэрлэв
Тээврийн цагдаагийн албаны ойролцоох шинэ гүүрийг “Олимпын гүүр” гэж нэрлэв
 
МАРГААШ: Улаанбаатарт - 16 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт - 16 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.