Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1311 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 24195 боллоо. Улаанбаатар хотын хэмжээнд 1214 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 118 тохиолдол орон нутагт бүртгэгдлээ.
Эмчлүүлж буй нийт 3520 иргэн байна. Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-2278
- Хүндэвтэр-926
- Хүнд-253
- Маш хүнд-63 хүн байна.
Энэ хугацаанд 459 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо нийт 12860 болсон байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд хоёр хүн халдварын улмаас нас барсан тул COVID-19 халдварын улмаас нас барсан хүний тоо нийт 51 болсон байна.