Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Япон улс цацраг идэвхит бодисоор хордсон усаа далайд асгана

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 12 секунд

  Газар хөдлөлт, цунамигийн гамшгийн улмаас 10 гаруй жилийн өмнө Фүкүшимагийн атомын цахилгаан станц осолдож, цөмийн реакторыг хөргөхөд асар их хэмжээний ус ашигласан. Одоогоор уг ажиллагаанд ашигласан нэг сая гаруй тонн хортой усыг тусгай саванд нөөцөлж байгаа бөгөөд усыг цаашид яах талаар олон жилийн турш хэлэлцсэн юм.

    Тэгвэл цацраг идэвхит бодист хордсон усыг далайд асгах шийдвэрээ Япон улсын засгийн газар өнөөдөр өглөө зарласан байна. Фүкүшимагийн загасны аж ахуй эрхлэгчдээс гадна хөрш Өмнөд Солонгос улс усыг далайд асгахыг oлон жилийн турш эсэргүүцэж байв.

    Усыг далайд асгах ажил хоёр жилийн дотор тодорхой бэлтгэл хангасны дараа эхэлж, цааш олон арван жилийн хугацаанд үргэлжлэх гэнэ. Усыг асгахаасаа өмнө хортой изотопыг нь дахин шүүж, шингэрүүлэх замаар олон улсын аюулгүй байдлын стандартад нийцүүлэх гэнэ.

Стефэн Көрри болон түүний эхнэр Айеша Көрри нарын хайрын түүх
Стефэн Көрри болон түүний эхнэр Айеша Көрри нарын хайрын түүх
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд