2016 оны гуравдугаар сард таван жилийн хугацаатай 500 сая долларын бондыг 10.875 хувийн хүүтэй гаргасан нь Засгийн газрын 2011 оноос хойших хамгийн өндөр хүүтэй бондод тооцогдож байгаа юм. Тухайн үед төсвийн алдагдал их наяд орчим төгрөгт хүрээд байсан ба алдагдлыг нөхөх зорилгоор Мазаалайг гаргажээ.
Мазаалай бондын хүүд 2018 оны байдлаар нийт 131 тэрбум 805 сая, өдөрт 72 сая 221 мянга, цагт нэг сая 203 мянга, секундэд 20.061 төгрөг төлж байсан юм. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Мазаалай бондын үлдэгдэл болох 133 сая ам.долларыг хугацаанд нь бүрэн барагдуулжээ.