Гадаадын иргэн, харьяатын газраас үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай гадаадын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад хандсан мэдээлэл хүргэж байна. Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан энэ сарын 10-25-ны өдрийн 06.00 цаг хүртэл хатуу хөл хорио тогтоосон энэ хугацаанд дор дурдсан үйлчилгээг цахимаар үзүүлж байгаа юм. Үүнд:
- А, Т, O, В ангиллын визийн зөвшөөрлийн хүсэлт
- Түр ирэгчийн визийн сунгалт
- Бүх ангиллын оршин суух зөвшөөрлийн сунгалтын үйлчилгээг www.evisa.mn цахим сайтаар үзүүлнэ.