Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Энхболд сайд, ЭМЯ хоёрын халдварын тоо зөрлөө, халдварын тоог санаатай өөрчилж байна уу

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 19 секунд

    ЭМЯ өнөөдөр 11 цагт мэдээлэл хийхдээ халдвар авсан иргэдийн тоог сүүлийн 24 цагийн байдлаар 704 хүн гэж зарласан. Гэтэл өнөөдөр өглөө 7 цагт Эрүүл мэндийн сайд С.Энхболд УОК-ын Шуурхай Штабад ажиллах үеэрээ Шадар сайд С.Амарсайханд "Өглөөний байдлаар 753 хүн шинээр халдвар авсан. Эцсийн тоо хараахан гараагүй байна. Лабротори нэгтгэнэ" гэсэн билээ.

     Тэгвэл сайд болон яамны мэдээлэл хоорондоо 49 хүний тоогоор зөрчихлөө. Чухам ямар шалтгаанаар энэ тоо зөрөх болов. Логикоор бол тоо өөрчлөгдөх хамгийн бодит шалтгаан бол халдвар нэмэгдэх. Батлагдсан тохиолдол буурахаасаа илүүтэй шинээр хүн нэмэгдэх ёстой болов уу. Гэтэл халдварын тохиолдол 49 хүнээр буураад ороод ирсэн нь олон нийтийн зүгээс ЭМЯ, УОК халдварын тоог санаатайгаар нэмж, хасах замаар иргэдэд мэдээлэл өгч байна уу гэдэг хардлагыг дагуулаад эхэллээ.

Одоогоор ЭМЯ болон албан байгууллагуудаас энэ талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Ч.Ган

ЭМЯ: 704 халдварын тохиолдол нэмж бүртгэгдлээ
ЭМЯ: 704 халдварын тохиолдол нэмж бүртгэгдлээ
 
Г.Ганбаатар: ӨМӨЗО-ны “Башинь“-ний 4000 км урттай төмөр зам 700 гаруй ажилтантай байхад Тавантолгойн 267 км урттай жижиг төмөр зам 883 ажилчинтай хэр нь бүтээмж маш муу байна