Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Манай улсаас долоон тамирчин олимпын эрх олгох тэмцээнд хүч үзнэ

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 6 секунд

   Узбекистаны нийслэл Ташкент хотноо хүндийг өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-27-нд зохион байгуулах бөгөөд “Токио-2020” олимпын наадмын эрх олгох энэ тэмцээнд тивийн шилдгүүд өрсөлдөнө.

     Олон улсын хүндийг өргөлтийн холбоо “Токио-2020” олимпын эрхийг 4 тэмцээнээр олгохоор төлөвлөсөн ч короновирусний улмаас 2 тэмцээн нь цуцлагдсан. Иймд энэ удаагийн Азийн АШТ эрх олгох гол тэмцээн бөгөөд ирэх сард олимпын эрхийн тэмцээн виртуал хэлбэрээр зохион байгуулах юм.

    Азийн аварга шалгаруулах алтан цувралд Монголоос ОУХМ, дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор оролцох тамирчдыг танилцуулбал, эмэгтэйчүүдийн 59 кг-д Э.Энхтамир, 71 кг-д Г.Ануужин, -87 кг М.Анхцэцэг, Б.Оюунбаяр, +87 кг Э.Билэгсайхан,  эрэгтэйчүүдийн 67 кг Э.Мөнхдөл, 96 кг Б.Цэнд-Аюуш нар эх орноо төлөөлөн оролцох юм.

Хүн анх сансарт ниссэний 60 жилийн ой тохиож байна
Хүн анх сансарт ниссэний 60 жилийн ой тохиож байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.