Одоогоос 60 жилийн өмнөх энэ өдөр тухайн үеийн Зөвлөлт Холбоот Улсын иргэн Юрий Гагарин сансарт ниссэн нь хүн төрөлхтний түүхэнд анхны тохиолдол байжээ.
Восток 1 хөлөг 1961 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Байконурын нисэх буудлаас хөөрч, тойрог замд 1 цаг 48 минут болсны дараа Гагарин буцаж газарджээ. Тухайн үед Зөвлөлт Холбоот Улсын иргэн Юрий Гагарин сансарт ниссэн нь хүн төрөлхтний түүхэнд анхны тохиолдол байв.
Сансарт хүн нисгэхээсээ өмнө 1957 онд коммунистууд хүн төрөлхтний түүхэнд анх удаа Спутник нэртэй хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд хөөргөж байв. ЗХУ задарсны дараа ч Орос улс энэ салбарын хүчтэй тоглогч хэвээр байна. Өнөөдөр тус улс сансарт хүн нисгэж чаддаг цөөхөн улсын нэг.