Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чөлөөт бөхийн олимпын эрхийн төлөөх тэмцээн эхэллээ

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 12 секунд

Чөлөөт бөхийн Ази тивийн бөхчүүдийн эрхийн төлөөх тэмцээн өнөөдөр Казахстаны Алматы хотноо эхэллээ. Үүнд Монголын эрэгтэй, эмэгтэй тамирчид тус бүр таван жинд хүчээ сорих юм.

 Өчигдөр сонгомол бөхийн төрлөөр эхэлсэн тивийн эрх олгох тэмцээнд манай тамирчдаас “Улаанбаатар-2019” 23 хүртэлх насны Азийн АШТ-ий хүрэл медальт, ОУХМ М.Даваабанди 60 кг-д энэ төрөлд ганцаараа оролцлоо. Тэрбээр 1/4 шигшээд өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга Тажикистаны Фируз Мирзоржабовтой барилдаж оноогоор цэвэр ялагдлаа. Түүнийг ялсан бөх олимпын эрхийн буюу хагас шигшээд Хятадын бөхөд ялагдснаар М.Даваабанди дагах барилдаан хийх боломжгүй тэмцээнээ дуусгав.

   Өнөөдөр чөлөөт бөхийн төрөлд хүч үзэх Монголын 5 бөхийг танилцуулбал, 57 кг-д ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга, 74 кг-д ОУХМ Б.Бат-Эрдэнэ, 86 кг-д ОУХМ Г.Ганхуяг, 97 кг-д ОУХМ Ө.Батзул, 125 кг-д ОУХМ М.Лхагвагэрэл нар өрсөлдөнө.

Дархлаажуулалтаа хойшлуулсан нь вакцины нөөц дууссантай холбоотой юу
Дархлаажуулалтаа хойшлуулсан нь вакцины нөөц дууссантай холбоотой юу
 
Г.Ганбаатар: ӨМӨЗО-ны “Башинь“-ний 4000 км урттай төмөр зам 700 гаруй ажилтантай байхад Тавантолгойн 267 км урттай жижиг төмөр зам 883 ажилчинтай хэр нь бүтээмж маш муу байна