Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дархлаажуулалтаа хойшлуулсан нь вакцины нөөц дууссантай холбоотой юу

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 46 секунд

     Хөл хорио тогтоохыг эсэргүүцсэн бизнес эрхлэгчид, иргэдийн эсэргүүцлийг нэг их наяд төгрөгөөр даран байж эхлүүлсэн lockdown өнөөдөр эхэллээ.

      Гэвч хөл хорио яг эхлэхтэй зэрэгцэн өчигдөр /2021.04.09/-ний өдрийн оройн 22 цагт ЭМЯ-наас дархлаажуулалтын ажлаа 15 хоног зогсооно гэдэг шийд гаргав. Ерөнхий сайд хөл хориог тогтоох шийдвэрийг зарлахдаа "Вакцинжуулалтыг үр дүнтэй болгохын тулд болон дархлаажуулалтын ажлын хурдыг нэмж иргэдээ вакцинжуулах ажлыг түргэсэх зорилготой" гэж хэлсэн. ЗГХМОХГ-ын дарга Ц.Ганзориг хүртэл "ХӨЛ ХОРИО 4 ДҮГЭЭР САРЫН 10-25-НЫГ ХҮРТЭЛ ҮРГЭЛЖИЛНЭ. ВАКЦИНЖУУЛАЛТЫН ХУРДЫГ 2 ДАХИН НЭМНЭ..." гэж сошиалд мэдэгдсэн.

    Гэвч яагаад дархлаажуулалтын ажлыг хойшлуулав. Засгийн газар ярьсан хэлсэн, хийхээр зорьсон бүх ажлаасаа яагаад гэнэт буцав гэдэг асуулт сошиалаар нэг хөвөрч байна. Олон нийт бүгд өөр өөрсдийн таамгийг дэвшүүлж сууна. Тэгвэл вакцины хоёр дахь тун дууссан гэх мэдээлэл байна. Мөн вакцин татан авалтын тооцоолол дээр алдаа гарч вакцины нийлүүлэлтгүй болчихсон бололтой.

    Хэрвээ ямар нэг алдаа гарсан бол хоёр дахь тунгаа хугацаандаа хийлгэж чадаагүй иргэд дархлаагаа бүрэн авч чадахгүй нөхцөл байдал үүсэх үү. Астразенека вакцины хувьд 7-12 долоо хоногийн дараагаас 2 дахь тунгаа хийх зөвлөмжтэй. Тиймээс асуудал бага үүснэ. Гол маргаан Синофарм үйлдвэр Хятад вакцин яах вэ гэдэгт байна. Эрүүл мэндийн яамнаас гаргасан мэдэгдэлд вакцин хятад вакцин 26-58 хоногийн хугацаанд хоёр дахь тунгаа хийлгэж болно гэсэн. Гэвч эхнээсээ явсан зөвлөмжөөр бол хятад вакциныг 28 хоногийн дотор хийх ёстой гэдгийг бүгд зарлаж байсан. Яг энэ асуудлаар иргэд маш их бухимдаж, бас эргэлзэж талцсан байдалтайгаар ЗГ-ын албан ёсны мэдээллийг хүлээж байна. УОК, Эрүүл мэндийн яам, ЗГ энэ эргэж буцсан шийдвэр гаргадгаараа гаргасаар байх уу. Иргэд цар тахалтай тэмцэх энэ ойлгомжгүй ажилд чинь маш их бухимдаж байна.

     Засгийн газар, УОК энэ асуудлаа цаг алдалгүй иргэдэд үнэн зөвөөр нь тайлбарлах хэрэгтэй. Хамгийн их нуусан зүйл хамгийн их илчлэгддэг юм.

Ч.Ган

Cент-Винсент арлын галт уул дэлбэрчээ
Cент-Винсент арлын галт уул дэлбэрчээ
 
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.