Өнөөдрийн 13 цагийн байдлаар Улаанбаатар хотын гурван дүүрэгт байрлах зах, худалдааны төв, хүнсний болон сүлжээ дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийж байна. Хүчит шонхор захын махны нийлүүлэлтийн хувьд нийт 38.9 тн мах орж ирсэн байна. Улаанбаатар хот руу орон нутгаас нийлүүлэгдсэн махны нийлүүлэлтийн хэмжээ өмнөх өдрүүдээс нэмэгджээ.
- Хүчит шонхор захад жижиглэнгээр борлуулж байгаа хонины ястай мах 9500-11000, хонины цул мах 11000-11500, үхрийн ястай мах 12000-13500, үхрийн цул мах 13500-15000, ямааны ястай мах 8500-9500, ямааны цул мах 10000-11500 төгрөгийн үнэтэй байна.Махны нийлүүлэлтийн хувьд 38.9 тонн мах нийлүүлэгдсэн.
- Баянгол дүүрэгт байрлах Хороолол, Таван-Эрдэнэ, Бэст зэрэг зах, худалдааны төвүүд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа. Дээрх захуудад худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 11800-13800, хонины цул мах 14000-14500, үхрийн ястай мах 12500-14000, үхрийн цул мах 14800 төгрөгийн үнэтэй байна.
- Хяналт шалгалтад хамрагдсан тус захуудад худалдаалагдаж буй бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд Алтан тариан дээдийн дээд гурил 2100, дээд гурил 1600, 1-р зэргийн гурил 1300-1400, 2-р зэргийн гурил 1000-1100, цагаан будаа 2500-3800, элсэн чихэр 2400-2500, Монгол төмс 1000-1300, Монгол лууван 1800, Монгол сонгино 3, Орос сонгино 3000, Хятад сонгино 2500 өндөг 46-480 төгрөгийн үнэтэй байна.
- Баянзүрх дүүрэгт байрлах Шинэ сансар, Асайт, Баянзүрх-1, Баянзүрх-2 зэрэг зах, худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 11500-13500, хонины цул мах 13000-13500, үхрийн ястай мах 12500-13500, үхрийн цул мах 12800-15000, адууны ястай мах 13000-13500, адууны цул мах 13500-14000 төгрөгийн үнэтэй байна.
- Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд Алтан тариан дээдийн дээд гурил 2200-2300, дээд гурил 1500-1700, 1-р зэргийн гурил 1300-1400, 2-р зэргийн гурил 1000-1100, цагаан будаа 2500-3500, элсэн чихэр 2000-2500, Монгол төмс 900-1000, Монгол лууван 1500-2000, Монгол сонгино 3800-4000, Хятад сонгино 2000-2200, өндөг орос 450-460, өндөг монгол 480 төгрөгийн үнэтэй байна.
- Сонгинохайрхан дүүрэгт байрлах 21 шөнийн зах хяналт шалгалтад хамрагдлаа. 21 шөнийн захад худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 9800, хонины цул мах 11800, үхрийн ястай мах 11000, үхрийн цул мах 13000 төгрөгийн үнэтэй байна.Хяналт шалгалтад хамрагдсан захад худалдаалагдаж буй бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд Алтан тариан дээдийн дээд гурил 2200, дээд гурил 1500-1600, 1-р зэргийн гурил 1300, 2-р зэргийн гурил 1000, цагаан будаа 2500-3500, элсэн чихэр 2500, Монгол төмс 800, Монгол лууван 1500, Монгол сонгино 3300, Хятад сонгино 1800, өндөг 440 төгрөгийн үнэтэй байна.