Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сурвалжилга: Хөл хорио үр дүнгээ өгнө гэдэгт иргэд итгэж байна

Ангилал
Фото сурвалжилга
Огноо
Унших
3 минут 32 секунд

   Засгийн газраас дөрөвдүгээр сарын 10-наас 25 хүртэл 15 хоногийн хөл хорио тогтоож, иргэн бүрт 300 мянган төгрөг олгохоор болсон. Монголбанкнаас өчигдөр /2021.04.08/ хүүхдийн дансанд мөнгө нь орж эхэлсэн хэмээн мэдэгджээ.

   Коронавирусийн халдвар манай улсад бүртгэгдсэн цагаас хойш хэд хэдэн удаа хатуу хөл хорио тогтоосон нь иргэдийн амьдралд их бага хэмжээгээр нөлөөлж буй. Тэгвэл бид ирэх  сарын 10-ны өдрөөс хөл хорио тогтоох, 300 мянган төгрөг олгох тухайд иргэд ямар байр суурьтай байгааг сурвалжиллаа.

-Хөл хорио тогтоох шийдвэр нь зөв байсан гэж бодож байгаа. Өдөрт 500, 800 тохиолдол илэрч байгаа нь айлгаж байна. Зарим хүмүүсийн ажил амьдрал тааруу байхад 300 мянган төгрөг ч болов өгч байгаа нь бас л зөв шийдвэр. Миний хувьд мөнгөө цуглуулж байгаад өөрт хэрэгтэй зүйлдээ зарцуулахаар хадгална

-Маргаашнаас тэглээдхүн амьтан гадуур явахгүй болно гэв үү. Тэгээд 300 мянган төгрөгөө идээд гэртээ байхаас яахав дээ. Хүүхдүүдийн мөнгө орж эхэлсэн нь болоо доо. Их мөнгө биш ч гэсэн  түрүүчийнх шиг ор хоосон хорихгүй бол болж байна. Өнөөдөр 300 мянга юу юм бэ? Хонины мах авахад л 200 мянга болно шүү дээ

-Миний хувьд хөл хорио тогтоосон нь л дээр байх. 15 хоногийн хугацаа тийм ч урт санагдахгүй байгаа. Төрөөс өгч байгаа мөнгийг хүнсээ цуглуулахад л ашиглах байх даа

-Хүүхдэд шуухад олуулаа халдвар авч эхлээгүй байхад дарах л хэрэгтэй байна. Сургууль цэцэрлэгээ ч халдвар буурсан цагт нээсэн нь дээр. Халдварын тоо нь буурч л байвал 15 хоног гэртээ байж болно шүүдээ. Үр дүнгүй ажил битгий хийгээсэй л гэж хүсэх юм. Иргэн бүрт олгож байгаа мөнгө нь ч ядарсан улсуудад нэмэртэй юм даа"

-"Миний бодлоор 15 хоногийн хугацаа хангалтгүй. Нэг мөр 1 сарын хугацаанд нам зогсоод вакцинжуулсан нь үр дүнтэй. Ерөнхийлөгчийн өрх бүрт нэг сая төгрөг өгөхөөс илүүтэй иргэн бүрт 300 мянгыг тараах шийдвэр нь зөв гэж бодож байна. Хөл хорионы дараа корона бага ч гэсэн дарагдсан байгаасай гэж найдаж байна хэмээв.

Үүнээс үзэхэд иргэд халдварын тоог бууруулахад шаардлагатай хөл хориог тогтоох хэрэгтэй хэмээн үзэж байгаа ч санхүүгийн асуудал тулгамдаж байгааг учирлаж байв. Хамгийн чухал нь засгийн газрын шийдвэр үр дүнгээ өгч, эргээд хэвийн амьдралдаа орох боломж бүрдэнэ хэмээн итгэж байгаагаа ч хэллээ. Харин хөл хорины үед иргэдэд олгох мөнгөн дүн хангалттай хэмжээний биш ч зөв шийдвэр байсан гэв.  

П.Нямзориг: Хөдөлмөрлөж чадвал болохгүй зүйл байхгүй гэдгийг харуулахын тулд улаанбуудайг гэртээ тарьсан
П.Нямзориг: Хөдөлмөрлөж чадвал болохгүй зүйл байхгүй гэдгийг харуулахын тулд улаанбуудайг гэртээ тарьсан
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.