Арабын нэгдсэн Эмират улсын Абу-Даби хотноо болж буй “Abu-Dhabi World Jiu Jitsu Championship 2021” ДАШТ-нээс Монголын эмэгтэй тамирчин алтан медаль хүртлээ.
Тус тэмцээний 30-аас дээш насны тамирчдын мастерс ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бор болон хар бүсний 70 кг жинд барилдсан Гаруда академийн тамирчин Батцогтын Буяндэлгэр алтан медаль хүртэж дэлхийн аварга боллоо. Тэрбээр, өмнө нь энэ сарын 2-3-нд АНЭУ-ын Абу Даби хотноо болсон жюү жицүгийн Их Дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртсэн юм. Б.Буяндэлгэр алтан медалиас гадна 6000 ам.долларын шагнал хүртэж байгаа аж.