Киргизийн Бишкек хотноо жүдо бөхийн Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг тамирчдыг төлөөлөн барилдах Дэлхийн аварга Саид Моллаи оролцох юм.
Эрэгтэйчүүдийн 81 кг-д барилдах Монголын иргэншил авсан иран бөх С.Моллаи эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт нутаг нэгт Ираны тамирчин Камяаби Амин, Иорданы жүдоч Бакер Алзиданеен нарын хэн ялсантай барилдахаар оноолт таарчээ. Монголын шигшээ багийн тамирчдаас халдвар илэрсэн тул Зохион байгуулах хорооны дүрмийн дагуу манай баг тамирчдыг тэмцээнд оролцуулахгүй байх шийдвэр гаргасан. Харин Саид Моллаигийн хувьд Израил улсад бэлтгэл хийн, Бишкект ирсэн бөгөөд Монголын шигшээ багтай Гүрж улсад бэлтгэл хийгээгүй байна.