Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ-наас хатуу хөл хорио тогтоох санал гаргажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 56 секунд


      Засгийн газрын өнөөдрийн /2021.04.07/ ээлжит хуралдаан төрийн ордонд үргэлжилж байна. Хуралдаанаар цаг үеийн ач холбогдолтой хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, энэ удаагийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар хэлэлцэж, тодорхой шийдвэрийг гаргах аж. 
     Эрүүл мэндийн яамны өчигдрийн 11:00 цагийн ээлжит мэдээллээр 24 цагт хамгийн их халдварын тохиолдол буюу 831 хүнээс халдвар илэрсэн байдаг. Хэрэв хатуу хөл хорио тогтоохгүй байх аваас халдварын тоо өдрөөс өдөрт нэмэгдэх эрсдэлтэй гэдгийг салбар яамнаас анхааруулж, хатуу хөл хорио тогтоох саналаа хүргүүлээд байгаа.

Улаанбаатар хотод өдөртөө 14 градус дулаан байна
Улаанбаатар хотод өдөртөө 14 градус дулаан байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.