Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гадаад зээлийн эргэн төлөлтийг төсөвт дарамт үзүүлэлгүй шийдэх талаар санал солилцлоо

Огноо
Унших
1 минут 13 секунд

Сангийн сайд Б.Жавхлан Олон улсын валютын сангийн Дэд захирал ноён Мицүхиро Фүрүсаватай цахимаар уулзлаа.

Сангийн сайд уулзалтын үеэр Монгол Улсын эдийн засаг, төсөв, санхүүгийн нөхцөл байдал, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний талаар танилцуулав. Банканд төвлөрөөд байгаа нөөц хөрөнгийг зах зээлд эргэлдүүлснээр дотоодын эдийн засгаа сэргээх, идэвхжүүлэхэд шаардлагатай арга хэмжээг авч байгааг Б.Жавхлан тэмдэглэв. Түүнчлэн Засгийн газар нэн тэргүүнд ард, иргэдээ вакцинд хамруулахад түлхүү анхаарч байгааг дурдлаа.

ОУВС-гийн Дэд захирал ноён М.Фүрүсава Монгол Улсын Засгийн газар вакцинжуулалтыг шуурхай, амжилттай хэрэгжүүлж байгааг сайшаажээ.
Талууд банкны салбарын шинэчлэл болон ирэх жилүүдэд төлөх гадаад зээлийн эргэн төлөлтийг төсөвт дарамт үзүүлэлгүй хэрхэн шийдэх тухай санал солилцлоо.

Монгол Улс Олон улсын валютын сангийн гишүүнээр нэгдсэний 30 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. 

Н.Түвшинбаярын гэмт үйлдэл нотлогдвол 2-12 жилийн ялтай
Н.Түвшинбаярын гэмт үйлдэл нотлогдвол 2-12 жилийн ялтай
 
С.Энхболд: П.Батчулуун эмч маш олон гэр бүлд амьдрал бэлэглэсэн. Тангарагтаа үнэнч энэ хүн цаашид хэдэн арван гэр бүлд элэг бүтэн амьдрал бэлэглэх байсан бол