Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын боксын холбооны Удирдах зөвлөл хуралдав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Монголын боксын холбоо/МБХ/-ны Удирдах зөвлөлийн гишүүдийн хуралдаан болж хэд хэдэн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв.

Тодруулбал, МБХ-ны дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж батлав. Мөн холбооны Удирдах зөвлөлийн гишүдийг сонгож, чөлөөлж бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан байна. Улмаар МБХ-ны үйл ажиллагааны тайлан, төлөвлөгөөтэй танилцуулжээ.

Монголын шилдэг дөрвөн спортын нэг МБХ-ны 14 дэх ерөнхийлөгчөөр "Эрдэнэс Силвер Ресурс" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр 2021 оны нэгдүгээр сард сонгогдсон билээ. Тэрбээр 2013-2016 онд Монголын боксын холбооны Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан туршлагатай хүн юм.

Өнөөдрийн байдлаар Монголын боксын үндэсний шигшээ багаас 3 тамирчин /ОУХМ Б.Чинзориг, Э.Цэндбаатар, эмэгтэй боксчдоос анх удаа М.Мягмаржаргал/ албан ёсоор эрхээ аваад байна.

Энэ онд 73 жилийн түүхээ бичиж байгаа Монголын үе үеийн боксчдоос олимпын алтан медальтан Э.Бадар-Ууган, мөнгөн медальтан П.Сэрдамба, Н.Төгсцогт, хүрэл медальтан Н.Энхбат, Н.Баярсайхан, У.Мөнх-Эрдэнэ, Д.Отгондалай нарын боксчид тодорсон Монголын олимпын топ 4 спортын нэгд багтдаг.

Өнөөдрөөс үйл ажиллагаа нь хязгаарлагдсан салбарууд
Өнөөдрөөс үйл ажиллагаа нь хязгаарлагдсан салбарууд
 
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.