Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн тухай хуулийг батлав

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 11 секунд

ОХУ-ын парламентын дээд танхим болох Холбооны Зөвлөл Владимир Путинд ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрх олгосон хуулийн төслийг баталжээ.

Тус улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахын тулд хуулийн хэд хэдэн заалт боловсруулсны нэг нь Ерөнхийлөгчөөр ажиллах хугацааг хязгаарлахдаа өмнө нь хэдэн удаа ажилласныг тэглэн тооцох гэнэ. Ингэснээр ОХУ-ын одоогийн төрийн тэргүүн сонгуульд дахин хоёр удаа өрсөлдөх эрхтэй болж байгаа юм.

Энэхүү баримт бичигт зааснаар, ОХУ-д 25-аас доошгүй жил байнга оршин суусан, гадаад улс орны иргэншилгүй, иргэншилтэй байгаагүй, оршин суух зөвшөөрөл эсвэл энэ төрлийн бусад баримт бичигтэй байгаагүй 35-аас дээш насны ОХУ-ын иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдож болно. Түүнчлэн ОХУ-ын Сонгуулийн төв хорооны даргын албан тушаалыг хаших хүний ​​насны хязгаарыг тогтоосон бөгөөд энэ албан тушаалыг 30 нас хүрсэн ОХУ-ын иргэн хашиж болно гэж тусгажээ.

Шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд мессежээр хариу очдог болсон
Шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд мессежээр хариу очдог болсон
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.