УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр БНХАУ-ын Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшутай цахим уулзалт хийжээ.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар: "Ковид-19 цар тахалтай тэмцэхэд БНХАУ-ын зүгээс манай улсад тодорхой туслалцаа үзүүлж, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны эрч, далайцыг бууруулахгүй байхад анхаарал хандуулж, нягт хамтран ажиллаж байгаад баяртай байна. Ялангуяа дэлхий нийтээр эрэлт ихтэй байгаа вакциныг манай улсад буцалтгүй тусламжаар нийлүүлсний зэрэгцээ арилжааны шугамаар худалдан авахад дэмжлэг үзүүлж буйд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Арилжааны шугамаар авах эхний ээлжийн вакциныг дөрөвдүгээр сарын 2-нд хүлээлцэхээр хоёр талын холбогдох байгууллагууд бэлтгэл хангаж байна. Дараагийн ээлжийн 600 мянган тун вакциныг дөрөвдүгээр сарын 9-ний дотор хүлээн авахаар төлөвлөж байна. Үүнд дэмжлэг үзүүлэхийг хүсье” гэжээ.