Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

З.Энхболд: Би АН-аас дэвшихгүй, хаанаас нэр дэвшихээ судалж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 7 секунд

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр  ажлаа өгч, УИХ-ын сонгуульд нэр дэвших бэлтгэлээ хийх болсон талаараа мэдээлэл хийлээ.

Тэрбээр, "Би одоо өргөдлөө өгөөд, ажлаа өгөх гэж байна. Ерөнхийлөгч хүлээж авахаа амалсан. Би С.Эрдэнэ даргын орон тооны бус зөвлөх болсон. Би АН-аас нэр дэвшихгүй. Би хаанаас нэр дэвшихээ одоогоор шийдээгүй байна. Судалгаа хийж байна. Миний оронд Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир ажиллана. Тэр маргаашаас ажлаа хүлээж авна. Би Ерөнхийлөгчтэй эв түнжин сайн байгаа. Ерөнхийлөгч сонгууль дөхөж байна. Юм аа хий гэсэн” гэлээ.

Түүнчлэн "Нийгмийн даатгалын сан чөлөөт үлдэгдлээ банканд хадгалуулаад 30 жил болж байгаа. 2012-2016 оны үед нийгмийн даатгалын мөнгийг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. Нэг ч мөнгө алдагдаагүй. Н.Номтойбаярын үед энэ мөнгө бас бүрэн байсан. С.Чинзориг сайдын үед "банкны байдал муудлаа" гэж дохио өгсөөр байтал сайд энэ мөнгөө аваагүй учраас мөнгө алга болсон.
Нийгмийн даатгалын сан чөлөөт үлдэгдлийг банкинд байршуулдаг гэрээ гэж байгаа. Анхны шинж тэмдэг илэрмэгц үл маргалдах журмаар мөнгөө татаж авах боломж С.Чинзориг сайдад байсан. Хэрвээ банканд нь мөнгө байхгүй бол төв банканд хадгалуулдаг нөөц хөрөнгөнөөс нь татаж авах эрх нь хүртэл байсан. Энэ мөнгийг алга болсныг хуулийн байгууллага шалгаж байгаа бол  Уртнасан, Чимгээ, Номтойбаярт огт хамаагүй, яг мөнгө алга болсон үеийн хүмүүсийг он сараар нь хайж хариуцлага тооцох хэрэгтэй. Тэрнээс огт хамаагүй хүмүүсийг хорьж шалгаад байгаа нь буруу." гэв.

 

 

Меркелийг канцелороос буулгавал эвслийн засгийн газар нурна гэж эвслийн гишүүн нам анхааруулав
Меркелийг канцелороос буулгавал эвслийн засгийн газар нурна гэж эвслийн гишүүн нам анхааруулав
 
ГБХНХЯ: 2025 онд тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлсэн жил байх болно
ГБХНХЯ: 2025 онд тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлсэн жил байх болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.