Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Меркелийг канцелороос буулгавал эвслийн засгийн газар нурна гэж эвслийн гишүүн нам анхааруулав

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 28 секунд

Түлхүүр мэдээлэл:
●    ХБНГУ-ын эвслийн гол цөмийг бүрдүүлэгч Христийн Ардчилсан Холбоо намын дарга канцлер Ангела Меркелийг суудлаас нь буулгаж магадгүй

Меркелийн залгамжлагч гэгддэг Христийн Ардчилсан Холбооны дарга Аннегрет Крамп-Карренбауэр намынхаа даргаас огцорч байгаагаа мэдэгдээд, дахин намын даргын сунгаа явуулна гэж мэдэгджээ. Шинэ гарч ирсэн эрх баригч намын дарга хүсвэл ерөнхий сайд буюу канцелор болох бүрэн боломжтой юм.
Ангела Меркел 2018 онд Христийн ардчилсан холбоо намынхаа даргын ажлыг Аннегрет Крамп-Карренбауэрт шилжүүлж, зөвхөн канцеллорын ажлаа хийхээр болсон билээ.
Шинэ сунгаа явуулах сургаар засгийн газрын эвслийн хамтрагч Социал Демократ Нам канцлер Ангела Меркелийг өөрийнх нь нам эрх баригч Христийн ардчилсан холбоо ажлаас нь буулгах юм бол эвслийн засгийн газраас гарах болно гэж мэдэгдэв.

Меркел 2021 онд бүрэн эрхийн хугацаа нь дуустал Германы канцлер хэвээр үлдэх төлөвтэй байсан ба хэрэв түүний улс төрийн өрсөлдөгчдийн нэг нь ХАХ-ны удирдлагаар сонгогдвол нөхцөл байдал өөрөөр эргэж магадгүй юм.

Хэрвээ байдал үнэхээр Меркелийг канцлерийн ажлаас нь халж СДН эсвлээс гарвал эвслийн засгийн газар хүчингүй болж сонгуулийг товлосон хугацаанаас өмнө санал хураалт болж магадгүй юм байна. 2021 оны 10-р сард сонгууль болох учиртай.

“Ангела Меркел бол одоогийн канцлер. Бид түүнтэй энэ эвсэлд орсон. Түүнтэй хамт бид мөн энэ эвслээс гарах болно" гэж Социал Демократ намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ларс Клингбайл хэлэв.

“Бид Холбооны засгийн газар болон ардчилсан холбоотой хамтран ажиллахыг хүсч байна. Энэ засгийн газар 2021 оны намар хүртэл ажиллана” гэж тэрээр онцолж хэлжээ.

 Меркелийг шүүмжлэгч Фридрих Мерзийг ХАХ-ны удирдлагуудын гаргаж ирэх магадлалтай юм. Фридрих нь Меркелийн төвийг сахисан бодлогыг өөрчлөхийг хүсдэг нэгэн. Мөн Меркелийн цагаачлалын нээлттэй хаалганы бодлогыг эсэргүүцдэг нэгэн юм.

Эх Сурвалж: CNBC

 

ФОТО СУРВАЛЖИЛГА: Ууцны борлуулалт буурч, бусад барааны үнэ нэмэгджээ
ФОТО СУРВАЛЖИЛГА: Ууцны борлуулалт буурч, бусад барааны үнэ нэмэгджээ
 
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц