Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатарыг цар тахлын үеэр Сүхбаатарын талбайд жагссан үндэслэлээр зөрчлийн хуулийн дагуу 150 мянган төгрөгийн торгууль оноожээ.
Уг асуудлаар А.Отгонбаатар “Торгуулийн хуудас авлаа!!! Талбай дээр халаадтай тэмцсэн тэмцлийн надад үлдэж буй зүйл нь энэ. Буруу зүйл хийгээд үүнийг аваагүй дарга нарын алдааг шүүмжилж жирийн иргэнээ өмөөрч тэмцээд 150 мянган төгрөгөөр торгуулж байна. Намайг гүтгэж харлуулах гэж бгаа та нэг өдөр бусдын зовлонг өөр шигээ Санаж зориг гаргаж тэмцээрэй” гэсэн тайлбар хийсэн байна.
Эргэн сануулбал, хоёрдугаар сарын 19-нд коронавирусийн халдвар авсан, төрөөд удаагүй эхийг “Өргөө” амаржих газраас Халдварт өвчин судлалын үндэсний төв рүү шилжлүүлэхдээ идэр есийн хүйтнээр гэрийн халад, шаахайтай гаргасан эмч нарын хариуцлагагүй үйлдлийг А.Отгонбаатар нарын иргэд шүүмжилж, маргааш нь Сүхбаатарын талбайд эсэргүүцэн жагсч байсан юм.