Монголын дауны холбооны гишүүн, 130 дугаар сургуулийн тэгш хамруулах ангийн сурагч Т.Тэлмүүн СТА, жүжигчин Д.Баттөмөрийн найруулж буй "ТРИО" кинонд тоглож байна. Энэхүү уран бүтээл нь даунтай хүүхэд анх удаа тоглож буй, мөн даунтай иргэний дүрийг онцлон гаргаж буйгаараа Монголдоо анхдагч болно. Монголын дауны холбоо болон хүүгийн гэр бүл, ангийн багш Агиун энэхүү кинонд харамгүй зөвлөгөө өгч, хамтран ажиллаж байна.
Дауны хам шинж бие, хэл, сэтгэл мэт гурвалсан хромосомоос үүдэлтэй. Асуудал дүүрэн дэлхий ертөнц, төвөг ярвигтай орчин цагт хүмүүний аз жаргалын томъёог даунтай хүнээс олох боломжтой. Бид даунтай иргэний ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч чадвал тэд бидэнд амьдралын утга учрыг мэдрүүлдэг.
Даунтай хүнээс дөлдөг, хэт өрөвдөх, эсвэл ялгаварлан гадуурхдаг, түүнчлэн монголоид, монголизм гэх үгстэй холбон бүдүүлгээр тайлбарлах хандлага манай нийгмээс арилаагүй хэвээр л байгаа. Дэлхий олон хэлээр ярьдаг ч бидэнд дундын ганц л хэл байдаг. Энэ бол хайр. Бид хэнийг ч үлдээх ёсгүй.
Эцсийн эцэст хүмүүн гэх өчүүхэн бид бүгдээрээ эцэг тэнгэр, эх дэлхийн хаялага дор эрт, эдүгээ, ирээдүйн гурамсан холбоон (трио) дундаас зугтан орших ямар ч аргагүй билээ.
Эх сурвалж: Монголын Дауны холбоо