Монгол Улсад БНСУ, БНЭУ-д үйлдвэрлэсэн Астразенека, БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Вероселл, ОХУ-ын Спутник-v гэсэн гурван төрлийн вакцинаас нийт 474 мянган тун вакцин оруулж ирсэн билээ. Одоогоор вакцинжуулалтад 209,274 хүн хамруулаад байна. Харин энэ долоо хоногоос КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 25 мянган тун Пфайзер вакцин оруулж ирэх бөгөөд 65+ насны болон эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийг хамруулахаар төлөвлөжээ.
Түүнчлэн гурав, дөрөвдүгээр сард багтаан нийт 1.3 сая тун вакцин худалдан авахаар төлөвлөсөн байна. Хувийн дөрвөн аж ахуйн нэгж сайн дураар вакцинжуулалтад оролцох хүсэлтээ гаргасныг бүх талаар дэмжиж ажиллаж байгаагаа Шадар сайд С.Амарсайхан мэдээлэв.