Гуравдугаар сарын 2 хүртэл түр хугацаанд хил хаасантай холбоотойгоор шахмал түшний барьцалдуулагчийн импорт зогсч, үйлдвэрлэл саарна гэх мэдээлэл гараад байгаа юм. Учир нь шахмал түлш үйлдвэрлэхэд шаардлагатай барьцалдуулагч бодисыг урд хөршөөс импортлон оруулж ирдэг юм. Тиймээс уг асуудлаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгээс тодрууллаа.
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: "Энэ тийм хүндрэлтэй асуудал биш гурилаар ч орлуулж болно.Шахмал түлшийг барьцалдуулагчгүй ч хийж болно. Тэр асуудал биш. Барьцалдуулагчийн нөөц нь 10 хоногийнх байгаа. Өдөрт 5 тонн орчим хэрэглэдэг. Нэгэнт батлуулсан технологи байгаа учраас технологийнхоо хүрээнд л барьцалдуулагчтай хийж байна. Тэрнээс цементээр ч хийж болно. Оросоос ч авч болно. Тийм барьцалдуулагч хаа сайгүй л байгаа" гэв.