Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Нямхүү: Хөвсгөл аймагт илэрсэн сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү "Хоёрдугаар сарын 10-нд Хөвсгөл аймагт тусгаарлагдсан нэг тохиолдлын шинжилгээний хариу сөрөг буюу коронавирусийн халдвар илрээгүй. Мөн Гашуунсухайт боомтод илэрсэн 12 хүнээс авсан шинжилгээний хариу сөрөг гарсан. Гэхдээ тэднийг 14 хоног тусгаарлахаар боллоо. Ухань хотоос ирсэн 31 хүний биеийн байдал сайн байгаа. Ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй. Тэднийг тусгаарлах хугацаа дуусах дөхөж байна. ХӨСҮТ-д байгаа лавлагаа лабораторитой адил түвшний лабаоратори улсын хэмжээнд дөрөв байгаа. Ховд, Дорнод, Дархан-Уул, Орхон аймагт байгаа эдгээр лабораториуд ХӨСҮТ-тэй адилхан шинжилгээг хийдэг. Одоо шинээр оношлуур ирэхээр эдгээр лабораториуддаа тарааж, халдварын сэжигтэй тохиолдлыг бүсчилсэн байдлаар оношилно" гэв.

Баян-Өлгийд тусгаарлагдсан хүн БНХАУ-руу зорчоод ирсэн. Өнөөдөр гэхэд Замын-үүд боомтод нэг сэжигтэй хүнээс болоод 109 хүнийг тусгаарлах нөхцөл бүрдсэн. Тиймээс халдвар гарсан бүс рүү зорчихгүй байхыг дахин дахин хүсмээр байна" гэдгийг ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэллээ.

Цагаан сар тэмдэглэхгүй байх Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг Засгийн газар дэмжлээ
Цагаан сар тэмдэглэхгүй байх Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг Засгийн газар дэмжлээ
 
ЖҮДО: Олимпын хүрэл медальт Г.Отгонцэцэг “ТОП-6” тэмцээний аварга боллоо
ЖҮДО: Олимпын хүрэл медальт Г.Отгонцэцэг “ТОП-6” тэмцээний аварга боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.