Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол эрдэмтдийн бүтээсэн шүлснээс коронавирус илрүүлэх тестийг даваа гарагаас ашиглана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 1 секунд

Монгол эрдэмтэд шүлснээс Covid-19 илрүүлэх оношлуур зохион бүтээж, хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болоод байгаа билээ. Уг оношлуурыг хэзээ ашиглалтад оруулах талаар оношлуур бүтээж буй багийн гишүүн, АШУҮИС-ийн Боловсрол хариуцсан дэд захирал, анагаах ухааны доктор, профессор Г.Батбаатараас тодруулахад "ЭМЯ-ны ёсзүйн хорооны өнөөдрийн /2021.3.18/ хурлаар манай багийн бүтээсэн оношлуурыг ашиглахыг зөвшөөрсөн. Даваа гаригаас хэрэглэж эхлэх байх" гэлээ.

Одоогоор шүлснээс Covid-19 илрүүлэх шинжилгээнд шаардлагатай урвалж 1000 ширхэг байгаа аж. Хэрэв шаардлагатай урвалжуудыг гаднын улсаас татаад авчихвал өдөрт 10-20 мянган шинжилгээний бэлдцийг тус багийнхан нийлүүлэх гэнэ. 

ШҮЛСНЭЭС ХАЛДВАР ИЛРҮҮЛЭХ ОНОШЛУУРЫГ АШИГЛАХАД 90 МИНУТ Л ЗАРЦУУЛНА

Монгол эрдэмтдийн бүтээсэн оношлуурын давуу тал:

  • Судалгааны ажил 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нээс хоёрдугаар сар хүртэл үндсэндээ гурван сарын турш хэрэгжсэн. Ингээд хоёрдугаар сарын 24-ний өдөр ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа Covid-192ийн халдвартай нь батлагдсан 60 өвчтөнд оношлуурын чанарын хяналтыг хийхэд шүлснээс халдвар илрүүлэх арга нь 100 хувийн мэдрэг чанартай гэсэн үр дүн гарсан байна.
  • Тус оношлуур нь халдвар авсан эхний өдөр нь вирусийг илрүүлж чадаж байгаа нь нотлогджээ.
  • Одоогоор PCR шинжилгээний хариу дунджаар 5-6 цагт гарч байгаа. Шүлснээс халдвар илрүүлэх оношлуурыг ашиглахад 90 минут л зарцуулна.
  • Covid-19 илрүүлэх PCR шинжилгээний өртөг нь 80 гаруй мянган төгрөг  бол шүлснээс халдвар илрүүлэх оношлуур нь үүнээс 2.5 дахин хямд буюу нэг шинжилгээг 35 мянган төгрөгөөр хийнэ.
  • Уг оношлуураар шинжилгээ өгөхөд 30 минутын өмнө юм ууж, идээгүй байх шаардлагатай аж.
Хөвсгөл аймагт коронавирусний батлагдсан тохиолдол 10 болжээ
Хөвсгөл аймагт коронавирусний батлагдсан тохиолдол 10 болжээ
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.