COVID-19-ийн батлагдсан тохиолдол сүүлийн өдрүүдэд 100-аас дээш тоогоор тогтмол нэмэгдэж байна. Иймд эмнэлгийн орны нөөц ямар байгаа болон нэмэлтээр ор гаргах боломжийн талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзоригоос тодруулахад,
"Коронавируст халдварын үед ашиглахаар 1,240 ор нөөцөд бэлдсэн нь бүгд дүүрсэн тул 400 ор шинээр дэлгэсэн. Халдварын тархалт нэмэгдсээр байгаа тул аль болох бүх нийтийн хөл хорио тавихгүйгээр хүн ам шигүү суурьшсан, халдварын эрсдэл бүхий хороонд хэсэгчилсэн хязгаарлалт хийж байгаа. Өдөрт бүртгэгдэх халдварын тоо 200-аас дээш нэмэгдээд эхэлбэл гамшгийн үеийн улаан түвшинд шилжиж, бүх нийтийн хөл хориог тогтоохоос өөр аргагүй.
Засгийн газраас бүх нийтийн хөл хорио тогтоохгүй гэх амлалтдаа хүрэхийн тулд нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг дордуулах алхам хийхгүй. Эмнэлгийн ор нэмэхээс гадна эмнэлгийн үндсэн үйл ажиллагаа тасалдаж болохгүй тул анхаарч ажиллана" гэжээ.