Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар Ковид19-ийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ болон Ерөнхийлөгчийн 2017-2021 оны бүрэн эрхийн хугацаа дахь эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын тайлангийн тухай хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Мөн эдийн засгийн тэргүүлэх ач холбогдолтой 100 төсөл, арга хэмжээ, Улаанбаатар хотыг цахилгаан, дулаанаар хангах 5 дахь эх үүсвэрийг шийдвэрлэх ажлын хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээтэй танилцах аж. Хуралдаанаар нийтдээ 20 орчим асуудлыг хэлэлцэж, танилцахаар төлөвлөжээ.