Афганистаны нийслэл Кабул хотын боловсролын газар 12-оос дээш насны охид олны өмнө дуу дуулахыг хориглосон шийдвэр гаргажээ. Үүгээр ч зогсохгүй охидод эрэгтэй багшаар дуу хөгжмийн хичээл заалгахыг хориглосон байна.
Энэхүү хоригийг иргэд хүчтэй эсэргүүцэж, цахим сүлжээнд #IamMySong хаштагийн дор охид бүсгүйчүүд дуулж байгаа дүрс бичлэгээ тарааж эхэлсэн тул Афганистаны Боловсролын яам дээрх шийдвэрийг цуцалж байгаагаа мэдэгдээд Кабул хотын захиргааны шийдвэрийг мөрдөн шалгахаар болсон байна.
Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчид болон иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс уг шийдвэр нь хоёр талын зөрчилдөөн охид, эмэгтэйчүүдийн эрхэнд хэрхэн аюул заналхийлж байгааг харуулж байна гэж үзжээ.
Үүнээс өмнө тус улсын Боловсролын яамнаас өнгөрсөн арванхоёрдугаар сард 1-3-р ангийн хүүхдүүдийг сүмд хичээлүүлэх шийдвэр гаргасны дараа сүмд халдлага гарч олон хүүхэд халдлагад өртсөн байна. Энэхүү халдлагын дараа Боловсролын яамнаас хөдөө орон нутагт сургуулийн барилга хүртээмжгүй учир сүмд хичээллүүлэхээс өөр аргагүй байсан гэж өөрсдийн шийдвэрээ зөвтгөж байв.