Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УОК хуралдаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 1 секунд

Улсмын онцгой комисс 14.00 цагаас эхлэн хуралдаж байна. Энэ удаагийн хурлаар коронавирусний халдварын нөхцөл байдал түүнтэй холбогдуулан авах арга  хэмжээний тухай хэлэлцэж байна.Сүүлийн 24 цагт 169 хүнээс коронавирусний халдвар илрээд байна. Үүнтэй холбогдуулан ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн дараах байр суурийг илэрхийлсэн юм.

Тэрээр "Халдварын тохиолдол ихсэж байгаа учраас ЭМЯ, ХӨСҮТ-өөс УОК-т тодорхой санал хүргүүлж байгаа. Хамгийн үр дүнтэй арга нь хөл хорио тогтоох. Ингэхдээ хоёр нууц үеийн хугацаа буюу 28 хоногоор хөл хорио тогтоох нь хамгийн үр дүнтэй арга гэдэг нь тогтоогдсон. Ийм боломжгүй бол үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийг багасгах, нэг дор 10-аас дээш хүн цуглахыг хориглох, халдвар тархах эрсдэл өндөр бялдаржуулах клуб, баар, ресторан зэрэг газруудын үйл ажиллагааг 14-21 хоног зогсоох гэх мэт тодорхой саналуудыг салбарын зүгээс хүргэсэн. УОК ямар ч шийдвэр гаргасан бай энэ хүнд өвчнийг хэрхэн давах туулах нь иргэдээс шалтгаална. Салбараа төлөөлж иргэдээсээ хичээнгүйлэн хүсэхэд иргэд та бүхэн өөрсдийн хувийн дэглэмээ чанд мөрдөж амны хаалтаа зүүх, боломжтой бол давхарлаж зүүх, хүн хоорондын зайгаа барих, олон хүнтэй газраар явахгүй байх, орчны агаараа нэг цаг тутамд сэлгэх хэрэгтэй байна. Ингэж байж бид вакцинжуулалтынхаа үр дүнг үзнэ. Вакциныхаа эхний тунг хийлгээд дархлаатай болж байгаа юм шиг ойлгож болохгүй. Хоёр дахь тунгаа хийлгэснээс хойш 7-14 хоногийн дараа бүрэн дархлаа тогтоно гэдгийг сайн ойлгох хэрэгтэй" гэлээ.

Дундговь аймагт очсон нэг иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарчээ
Дундговь аймагт очсон нэг иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарчээ
 
Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш болно
Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.