Дархан-Уул аймаг ногоон бүс болсон учраас сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг эхлүүлэхээр болсон. Нийслэлийн хэмжээнд Ковид19-ын халдвар их байгаа учраас Дархан-Уул аймагт Улаанбаатараас тус аймаг руу ирэх авто машиныг нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг аймгийн Онцгой комисс гаргажээ. Тээврийн хөдөлгөөний түр журам мөрдөх болсон талаар тус аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Уг журам зөвхөн Улаанбаатар хотоос тус аймаг руу ирэх авто машинуудад хамаарах аж. Ингэхдээ нийслэлд вакцинжуулалт хийж дуусах хүртэл хүндэтгэх шалтгаангүй буюу буяны ажил, томилолт, эрүүл мэндийн шалтгаантай зэрэг зааснаас бусад тохиолдолд нэвтрүүлэхгүй аж. Дархан-Уул аймагт 11-нээс хойш хүндэтгэх шалтгаангүйгээр Улаанбаатараас нэвтрэхийг хориглох аж. Дарханд өнөөдрийн байдлаар нийт 1356 иргэн гэрийн тусгаарлалтад байна. Үүнд: Улаанбаатар хотоос ирсэн 1177 иргэн, бусад орон нутгаас ирсэн 179 иргэн багтаж байна.
Нийслэлд вакцинжуулалт хийж дусах хүртэл нийслэлээс ирсэн иргэд, авто машинуудыг нэвтрүүлэхгүй аж. Харин бусад аймаг, сумаас Дарханд ирэх иргэд нээлттэй бөгөөд асуумж бөглөөд нэвтэрнэ гэлээ.