Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шенгений орнуудын визийн хураамж нэмэгджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд


Гадаад харилцааны яамны Консулын газраас өнөөдөр (2020.02.10) Шенгений орнуудын визийн хураамж өссөн талаар мэдээлэв. Тухайлбал, 0-6 насны хүүхэд хураамжгүй бол 6-12 насны хүүхдийн хураамж 35 еврогоос 40 евро болж өсчээ. Харин 12-оос дээш насны иргэдийн хураамж 80 евро болсон байна.

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Элчин сайдын яам төлөөлөн олгодог Шенгений оронд Монгол Улсын иргэд албан болон хувийн ажлаар /Герман, Бельги, Дани, Финланд, Грек, Латви, Люксембург, Мальта, Нидерланд, Австри, Португал, Швед, Словени болон Испани/ 90-ээс доош хоног зорчих визийн мэдүүлгийг Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, 10/5, Улаанбаатар 14210 хаягт байрлах DHL-ийн байр буюу VFS Global Mongolia компанийн виз мэдүүлгийн төвөөр дамжуулан хүлээн авна.

Харин Монгол Улсын төр, засгийн өндөр, дээд албан тушаалтнууд /яамны Төрийн нарийн бичгийн даргаас дээш албан тушаалтнууд/ албан ажлаар дээрх орнуудад зорчих, Герман Улсад 90-ээс дээш хоног зорчих, сурах, хөдөлмөр эрхлэх, оршин суух тохиолдолд ХБНГУ-ын Элчин сайдын яаманд урьдчилан хүсэлт илгээн виз мэдүүлэх цаг авах боломжтой ажээ.


Сонгуулийн Ерөнхий Хорооны хуралдаан боллоо
Сонгуулийн Ерөнхий Хорооны хуралдаан боллоо
 
“Хасын Хүлэгүүд” өрсөлдөгчөө шүүрдэж хагас шигшээ шатанд шалгарлаа
“Хасын Хүлэгүүд” өрсөлдөгчөө шүүрдэж хагас шигшээ шатанд шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.