Aвстрали, Испани улсын зарим сургуулиуд охидуудад машины дугуй солих, тос шалгах, эвдрэл гэмтэл гарсан үед ямар арга хэмжээ авах талаарх хичээлийг шинээр хичээлийн програмдаа оруулж эхэлсэн байна.
Энэ нь аливаа зүйлийг хийхэд эрэгтэй, эмэгтэй гэсэн хүйсийн ялгаа байх ёсгүй гэдгийг ойлгуулах зорилготой гэнэ. Эрэгтэй хүүхдүүдэд мөн адил хоол хийх, юм оёх, гэх мэт зүйлсийг зааж эхэлжээ. Энгийн мэт зүйлс боловч амьдралд маш хэрэг болохоор хичээл учир эцэг эхчүүдийн зүгээс ямар нэг гомдол гаргаагүй байгаа юм.
Ахлах сургуулиа төгсөж буй хүүхдүүдэд энэхүү хичээлүүд нь их таалагдаж байгаа ба цаашдаа олон сургууль энэхүү хичээлийг өөрсдийн хөтөлбөрт нэмж оруулна гэдэгт тэд итгэлтэй байгаа гэнэ.