Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Байгалмаа: Сүүлийн 24 цагт зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд
ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа: "Сүүлийн хоногт 19,507 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 44 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт халдварын тоо 3,076 болж байна. Сүүлийн 24 цагт зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй.

Шинээр бүртгэгдсэн 44 тохиолдлын 42 нь Улаанбаатарт, хоёр нь Завхан аймагт бүртгэгдсэн. 44 хүний 42 нь халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байна. Хоёр хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Өмнөх өдрүүдэд эх уурхай нь тодорхойгүй байсан батлагдсан тохиолдлуудын халдвар авсан эх уурхайг тогтоосон.

Сүүлийн 24 цагт 55 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан.

Одоогоор 657 хүн эмчлэгдэж буй бөгөөд биеийн байдал нь маш хүнд 2, хүнд 7 хүн байгаа. Архаг суурь өвчтэй хүмүүсийн өвчин сэдэрч биеийн байдал хүндэрч байна.

Энэ сард болох баяруудаар аль болох олноороо цугларч тэмдэглэхгүй байх, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг зөвлөе" гэлээ.

ЭМЯ: 44 хүнээс халдвар илэрлээ
ЭМЯ: 44 хүнээс халдвар илэрлээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.