Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Японы далайд БНХАУ-ын завь хөмөрчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 14 секунд
Зурган дээр 2021 оны гуравдугаар сарын 2-ны өдөр Окинава мужийн ойролцоох усанд БНХАУ-ын иргэд завьтайгаа осолдсон байгааг харуулав. (Гэрэл зургийг 11-р бүсийн эргийн хамгаалалтын төв штабын зөвшөөрөлтэйгөөр)
Зургийн эх сурвалж: Kyodo news

Японы Окинава мужид далайн ширүүн урсгалын улмаас БНХАУ-ын нэг завь хөмөрчээ. Аврагчид таван хүнийг аварсан боловч өөр таван хүн сураггүй алга болсон тухай Японы эргийн хамгаалалтын газар мэдээлэв.

Мягмар гарагийн өглөөний 8:50 цагийн орчимд далайн эргийн хамгаалалтын алба аюулын дохио авсан тул аврах онгоцоо илгээжээ. Үүнээс 30 минутын дараа онгоц Японы өмнөд мужийн Ишигаки арлаас хойд зүгт 330 км-ийн зайд усанд хөвж буй хөмөрсөн завьтай яваа хүмүүсийг олжээ.

Эргийн хамгаалалтын хэлснээр завь хөмөрсөн ойролцоо усанд байсан Хятадын загас агнуурын хөлөг онгоцноос таван хүнийг аварсан боловч үлдсэн тавыг нь одоог хүртэл олоогүй байна гэжээ.

Эх сурвалж: Kyodo news

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр 58 нас хүрч байна
Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр 58 нас хүрч байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд