Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тайландад вакцин хийлгэсэн жуулчдад хилээ нээх аяныг эхлүүлэв

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 15 секунд

Тайландын аялал жуулчлалын компаниуд долдугаар сарын 1-нээс эхлэн вакцин хийлгэсэн гадаадын жуулчдыг тусгаарлалтад хамруулахгүйгээр хилээрээ нэвтрүүлэх асуудлыг дэмжсэн гарын үсгийг цуглуулахаар нэгджээ.

Өргөдөл гаргагчид гарын үсэг цуглуулсан бичиг баримтаа Ерөнхий сайд Прают Чан-Оча, Аялал жуулчлал спортын сайд Пита Ратчакитпракана, Тайландын Аялал жуулчлалын газрын тэргүүн Ютасак Супасорна нарт дамжуулан өгөх юм.

“Open Thailand Safely” буюу “Тайландыг аюулгүйгээр нээ” нэртэй кампанит ажил эхэлснээс хойш нийт 100 мянган гарын үсэг цуглуулах шаардлагатайгаас нэг өдрийн дотор 2.2 мянга гаруй гарын үсэг цугларч чадсан байна.

“Засгийн газарт хандсан өргөдөлдөө бид долдугаар сарын 1-нээс эхлэн вакцин хийлгэсэн аялагчдад зориулж хилээ нээхийг хүсэж буйгаа илэрхийлсэн” хэмээн өргөдлийг санаачлагчдын нэг мэдэгджээ. Жуулчид Тайланд руу нисэхээс өмнөх 72 цагийн дотор эх орондоо коронавирусний вакцин хийлгэснээ нотлох бичиг баримт, даатгал, шинжилгээ нь сөрөг гарсан хариугаа үзүүлэх шаардлагатай.  

Никола Йокич трибл дабл хийж Денвэр Баксыг хожлоо
Никола Йокич трибл дабл хийж Денвэр Баксыг хожлоо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд