Дуучин Т.Дэлгэрмөрөн хоёр өдрийн өмнө лайв хийж эхнэр М.Анандагаасаа салсан талаараа зарлаж, "Архи уусан байх гээд иртэл эрүүл байна" зэргээр хэлсэн. Хариуд нь түүний эхнэр М.Ананда "Чи хар тамхи хэрэглээд мансуурч байдаг шигээ юм битгий яриад бай" гэсэн. Яг энэ маргаан үүссэнтэй холбоотойгоор М.Ананда 102 утсанд дуудлага өгсөн байжээ.
Одоогоор БЗД-ийн цагдаагийн хэлтэсээс дуучин Т.Дэлгэрмөрөнг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шалгаж байгаа юм. Шалгалтын явцад түүний шээснээс хар тамхи илрүүлэх шинжилгээг хийхэд TNC төрлийн бодис илэрсэн хэмээн мэдээллийн сайтуудаар мэдээлсэн билээ. Тэгвэл энэ талаар тэрбээр лайв хийж тайлбарлалаа. Тэрбээр "Цагдаагийн газар шалгагдах үедээ би өөрийн саналаар хар тамхи илрүүлэх шинжилгээ хийлье гэж хүссэн. Шинжилгээний хариугаар хар тамхи илрээгүй. Харин ургамлын төрлийн зүйл илэрснийг нягтлахаар болсон. Би жингээ хасахаар "Домч" давс, "Баатар" брэндийн тантай цайнуудыг уудаг. Би хар тамхины талаар маш сайн мэднэ. Хүн мэдэхгүй зүйлээ мэддэг юм шиг ярьж болохгүй" хэмээн ярьсан юм.